Ангилал: зайны сургалт
ХБНГУ-ын Хердер хэвлэлийн газраас гаргадаг Өнөөгийн цэцэрлэг сэтгүүл дээр “Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал-Фребелээс Нөхцөл байдалд тулгуурлах хүртэл” гэсэн материал нийтлэгдсэнийг орчуулан цуврал байдлаар Танд хүргэж байна. Энэхүү цуврал материал нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, цэцэрлэгийн багш нар төдийгүй эцэг эх, бага ангийн багш нарт бага насны хүүхдийг аль өнцгөөс нь яаж харах, тэдэнтэй хэрхэн харилцах, ажиллах талаар зохистой хандлага төлөвшихэд тус дэм болно гэдэгт итгэж байна. “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлийн Редакц: Хүндэт уншигчид аа, Өнөө үед бага насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухаанд өргөн хүрээний чанарын өөрчлөлт явагдаж байна. Олон жил амжилттай ажиллаж байгаа мэргэжлийн сэтгүүлийн хувьд энэхүү асуудлыг хөндөх нь ойр бөгөөд шаардлагатай гэж үзэж байна. Сэтгүүлд материалаа нийтлүүлсэн зохиогчид бага насны хүүхдийн сургалтын талаарх хэлэлцүүлэг хийгээд хүүхдэд нийцсэн сургалт ямар шаардлага хангасан байхыг тодруулахад өөрийн хувь нэмрээ оруулахын тулд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал бүрийг нарийвчлан авч үзэж, засч сайжруулах буюу шинэчлэн томъёолохыг зорьсон болно. Сэтгүүлд Фриедрих Фребелийн үзэл санааг шинээр өргөн хүрээнд авч үзлээ. Проф.др.Людвик Лиегле сэтгүүлийн энэхүү шинэ дугаарын оршил болгон “Сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бид яаж сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал болон хүүхдийн ертөнцтэй уялдуулах вэ?” гэсэн асуудлыг хөндсөн нь цэцэрлэгийн олон багшийг “хөдөлгөөнд” оруулж байна. Онол болон практикт чухал шаардлагатай сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлалууд руу нэвтрэн ороход авсаархан, үндэслэлтэй, ойлгомжтой, хянан боловсруулсан хөтөчийн хэрэгцээ хичнээн их байгааг олж харж, чиглүүлж өгсөн нь энэхүү тусгай дугаарын ололт юм. Энэхүү шинэ дугаар нь юуны өмнө хүүхдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд хараагаа хандуулах шаардлагыг улам тодотгох, өөр өөрсдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэнэ. Проф.др.Людвик Лиегле Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба сургалтын хөтөлбөр - Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал нь сургалтын хөтөлбөрийн оршил болж өгөх уу? - Эдгээр нь ямар ялгаатай бөгөөд хоорондоо хаагуураа яаж холбогдох вэ? - Цэцэрлэгийн багш нар хүчин төгөлдөр сургалтын хөтөлбөрөө өөрийн байгууллагын сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалтай яаж уялдуулах вэ? Эдгээр асуултад Людвик Лиегле-ийн дараах өгүүлэл хариулт өгөх болно. Шинэ нөхцөл байдал Манай Холбооны улсуудын цэцэрлэгүүд ерөнхийдөө Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр (эсвэл зөвлөмж)-тэй болж байна. Энэ нь хуучин Холбооны улсууд (баруун талын)-д ховорхон байсан. Эхний үед сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг үүсгэн байгуулагчдад нийтэд нь хамааралтай сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны чиглэл гарч байв. Шинэ Холбооны улсууд (зүүн Германы)-ын цэцэрлэгүүд БНАГУ-ын үед улсаас баталсан сургалт-хүмүүжлийн хөтөлбөртэй байв. Нөхцөл байдал өөрчлөгдөн шинэчлэгдсэний улмаас “Өнөөгийн цэцэрлэг” мэтийн мэргэжлийн сэтгүүлүүд Фребелийн үзэл санааг хэрхэн баяжуулж шинэчлэгдэх, түүнчлэн ямар сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал баримтлах, түүнийгээ анх үүссэн эрт үетэй нь үү эсвэл ойрын өнгөрсөн үетэй холбон авч үзэх үү гэдэг нь эхний үед төвөгтэй байсан. Тухайлбал, 19 дүгээр зууны эхний хагаст Фребел түүнчлэн Монтессори, Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан, Чөлөөт-сүлжээний эхлэл, 20 дугаар зууны сүүлийн хагаст Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан, Нөхцөл байдалд тулгуурлах үзэл баримтлал гарч ирсэн. Шинэ нөхцөл байдалд эдгээр үзэл баримтлал ямар ач холбогдолтой вэ? Хэрвээ ач холбогдолтой бол цэцэрлэгийн багш нар орчин үеийн сургалтын хөтөлбөрийг эдгээр үзэл баримтлалтай яаж уялдуулах вэ? Энэ сэтгүүлд нийтлэгдсэн материалууд нь эдгээр асуултад тодорхой хэмжээгээр хариулт өгөх болно. Үүнд би дараах байдлаар бодол саналаа нэмэрлэж байна. Хаагуураа яаж холбогдох вэ? Хэрэв бид мөрдөж байгаа сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал, шинэ сургалтын хөтөлбөрөө хооронд нь харьцуулж үзвэл адил төстэй мөн ялгаатай зүйлийг олж харна. Хамгийн чухал адилхан зүйл нь цэцэрлэг өөрийнхөө байгууллагын сургалтын үүргийг томъёолсон байдалд харагдана гэж би үзэж байна. Хэрэв Фребелд тулгуурлан байгуулагдсан бол дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн Фребелийн үзэл санааны хүрээнд үүрэг (эрхэм зорилго) нь тодорхойлогдсон байна. Монтессори, Чөлөөт-сүлжээ, Вальдорф, Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан эсвэл Нөхцөл байдалд тулгуурлах үзэл баримтлалыг баримталж байгаа бол тус бүрийнх нь онцлог төрх байдал тухайн цэцэрлэгийн сургалтын үүрэгт томьёологдон байна. Ийнхүү шинэ сургалтын хөтөлбөрийн суурь дэвсгэр нь эдгээр түүхэн үнэт өв (үзэл баримтлалууд) юм. Тэгэхээр сургалтын хөтөлбөрүүд бол эдгээрийн аль нэгэнд тулгуурлан бий болно. Жишээлбэл, Берлиний сургалтын хөтөлбөр нөхцөл байдалд тулгуурлах үзэл баримтлалыг барьсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цэцэрлэгийн сургалтын үүрэг-зорилго цоо шинээр гарч ирнэ гэж байхгүй, байж ч таарахгүй. Хүүхэд ба сургалтын дүр төрх. Хоёрдахь адилхан зүйл нь хүүхдийн ертөнцийг хэрхэн хардаг, түүнчлэн бага насны хүүхдийн сургалтын үйл явц ямар онцлогтой байх ёстой гэж үздэгт оршино. Үүнтэй холбоотой зарим гол санааг дурдъя. Хэрэв хүүхэд анхаарал халамж бүхий, өөрт нь олон талаар нөлөөлж чадахуйц орчинд байвал тэд бол бие даасан байдлынхаа тусламжтайгаар өөрийнхөө хөгжлийг зохицуулахад оролцдог, тоглоом, бүтээлч байдал түүнчлэн насанд хүрэгчид болон бусад хүүхэдтэй харилцах явцдаа дэлхий ертөнцтэй танилцаж, өөрийгөө авч явах, бусдын дунд байх чадвар эзэмшиж чаддаг байгалиасаа суралцах чадвартай, сурах хүсэл тэмүүлэлтэй онцлог хүн. Бага нас бол хүний амьдралын хамгийн их суралцах чадвар бүхий үе, гэхдээ хамгийн их эмзэг үе. Энэ нас бол мөн хүний амьдралын хамгийн хүчтэйгээр “суралцах үйлдээ өөрөө мастер нь” байдаг үе. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүүхдийн хөгжлийг урагшлуулахдаа тодорхой зорилго тавиад зориудаар чадвар эзэмшүүлэх (зааж сургах, зөвлөж сургамжлах гэх мэтээр) гээд байх биш, түүнээс илүүтэйгээр хүүхдийн чадвар эзэмших үйлийг өдөөх, чадвар эзэмшихэд нь нөлөөлөхүйц тийм нөхцөл боломж бий болгохыг хэлнэ. Ийнхүү бага насны хүүхдийн сургалтад “хүүхэд өөрөө суралцах” нь ихэнх байр суурийг эзэлнэ гэсэн нийтлэг итгэл үнэмшилд бид хүрч байгаа юм. Хүүхдийн ертөнцийг хэрхэн харж тодорхойлж байгаа нь сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрт адилхан байна. Бага насны хүүхдийн суралцах үйл нь хүн насан туршдаа боловсрох-суралцахад шийдвэрлэх нөлөө бүхий гарааны цэг болохын зэрэгцээ амьдралын дараагийн үе шатуудад суралцахад нь өөрийн гэсэн өнгө аяс, үнэ цэнийг хадгалан өвөрмөц шинж чанаруудаар баяжиж байдаг. Үүнд дээр дурдсан хүчин зүйлс – юуны түрүүнд өөрөө суралцах, тоглоом, бүтээлч байдал түүнчлэн сэтгэлийн нандин холбоос ба суралцах үйл хоорондын нарийн уялдаа холбоо, бүх мэдрэхүйнхээ тусламжтайгаар ертөнцийг таньж мэдэх зэргийг нэрлэж болно. Гэхдээ зарчмын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үзэл санаа нь сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулахад тодорхой хэмжээний эсэргүйцэлтэй тулгарч, үгүйдээ гэхэд сургалтын зорилго, агуулга, үйл явцыг нарийвчлан томъёолж төлөвлөхөд хурцадмал харилцаа үүсгэн эргэлзээ төрүүлсээр байна. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба Сургалтын хөтөлбөр нь өөр өөрсдийн логиктой байна. Хэтрүүлэн хэлэхэд өнөөгийн ихэнх сургалтын хөтөлбөрт хүүхэд, бага насны хүүхдийн сургалтын өвөрмөц онцлогтой холбоотойгоор тусгасан ихэнх зүйлс нь мөрөөдлийн жагсаалт буюу турхаглалын шинж чанартай байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийн нийтлэг, чухал хэсгүүдийг уншиж үзэхэд сонгож авсан сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаасаа зөрж байгаа байдал ч ажиглагдаж байна. Сургалтын хөтөлбөр хичээлийн хөтөлбөрийн дүр төрхийг агуулж байна Уламжлагдан ирсэн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалуудаас өнөөгийн шинэ сургалтын хөтөлбөрууд нь хичээлийн хөтөлбөрийн шинж чанарыг агуулж байгаагаараа ялгаатай байна. Сургалтын хөтөлбөрт сургуулийн сургалтын хөтөлбөрийн адилаар тодорхой хичээл/чиглэлүүдийг зааж өгсөн, тухайн чиглэлээр хүүхэд ямар чадавхи эзэмших, тэрхүү чадавхийг эзэмшихэд багш хүүхдэд хэрхэн тусалж дэмжих, нөлөөлөхтэй холбогдох санаануудыг тодорхойлсон байна. Үүнээс үүдэн ихэнх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш нар сургалтын чиглэл бүрээр тодорхой чадавхи (хэмжиж болохуйц)-ийг эзэмшүүлэхэд хүүхдэд хэрхэн нөлөөлөхөд төвлөрөн дамжуулагчийн үүрэгтэйгээр ажиллаж байна. Энэ үүрэгтэй холбоотойгоор хүүхдийн хөгжлийг системтэйгээр ажиглах, тэмдэглэх, эцэг эхтэй хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагыг тогтмол явуулах түүнчлэн хүүхдийг тодорхой зорилготойгоор сургуульд бэлтгэх шаардлагууд гарч ирж байна. Ийнхүү сурган хүмүүжүүлэх ажлын үнэлгээ нь сургалтын чиглэл бүрээр хүүхдийн чадавхийг хэр зэрэг хөгжүүлснийг тогтооход төвлөрдөг болж байна. Үүнээс юу ажиглагдаж байна вэ гэхээр Боловсролын сайд нарын зөвлөлгөөн (Тайлбар, Холбооны улсуудын боловсролын асуудал эрхэлдэг хамгийн дээд нэгдсэн холбоо) ба Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд нарын зөвлөлгөөнөөс гаргасан “Хамтарсан хүрээ” дэх зөвлөмжид “Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны хүрээ (чиглэл)-д цэцэрлэгийн үүрэг зорилго, хүүхэд ямар нэг тодорхой хугацааны дараа хүрэх амжилтыг чанарын түвшингөөр нь нормчилж тогтоохгүй” (х.2) гэсэн заалтыг анхаарч хэрэгжүүлэхгүй байна. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь сургалтын зарчмыг бий болгож хөгжүүлнэ Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба Сургалтын хөтөлбөр хоёр хоорондоо зөвхөн бичвэрээрээ ялгагдахгүй. Эдгээр нь бүтцийн хувьд ялгаатай зарчмыг баримтлахын зэрэгцээ өөр өөрсдийн “логик”-той байна. Сургалтын хөтөлбөр нь юуны өмнө хүүхдийн суралцах үйлийг тодорхой чиглэлүүдэд хуваана. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал бол харин сурган хүмүүжүүлэх хараа, сэтгэлгээ, үйл ажиллагааны зарчмыг үүсгэн бий болгож, хөгжүүлнэ. Энэ зарчмууд нь “хөтөлбөрийн” бүтцийг тодорхойлоход чиглэхгүй. Харин хүүхдийн төлөө хариуцлага хүлээх ёстой насанд хүрэгчдийн мэдрэмж, мэргэжлийн чадавхид чиглэнэ. Үүнийг дараах гурван талаас тодруулан авч үзэж болох юм. 1. Сурган хүмүүжүүлэх хараа. Энэ нь хүүхдүүд болон хүүхэд бүрийг анхаарч, хүлээн зөвшөөрч байж тэднийг довдонодоно гэсэн мэргэжлийн хандлага; хүүхдүүдийн өөр өөр байдал, хүүхэд бүрийн хэзээ ч давтагдашгүй хувийн онцлогийг бүрэн ойлгохыг эрмэлзсэн хандлага, насанд хүрэгчид (мэргэжлийн хүмүүс) хүүхдүүд түүнчлэн хүүхэд бүрээс ирж буй дохио сигнал, асуулт, хэрэгцээнд зохицсон хариултыг эрэлхийлж буй “сонсох” гэж томъёолж болохуйц хандлага юм. 2. Сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ. Үүнд сургуулийн өмнөх насны хүүхэд, тэдний насны үе шатны онцлогт нийцсэн хөгжүүлэх-сургах үйл явц, энэхүү үйл явцад янз бүрийн туршлага (жишээлбэл, сэтгэлийн нандин холбоо ба бие даах), үйл ажиллагаа (жишээлбэл, тоглоом, “хөдөлмөр”) хэрхэн дэмжлэг үзүүлдэг, тэдгээрийн ач холбогдол, түүнчлэн хүүхэд болон хүүхдийн гэр орны нөхцөл байдал зэрэгтэй холбогдох мэргэжлийн мэдлэгийг багтаан ойлгоно. 3. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын хүрээнд авч үзэхэд үйл ажиллагаа гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар нь өөр хоорондоо холбоотой, гэхдээ бие биеээс ялгагдах дараах гурван талаасаа хөгжинө. Нэгдүгээрт, Шууд бусаар нөлөөлж байдаг сурган хүмүүжүүлэх ажлын талаар ярьж болох юм. Энд орчноос гарч буй санаа, нөлөөлөл болон хүүхдийн бие даан гүйцэтгэж буй олон төрлийн үйл (тоглох, “хөдөлмөрлөх”, зурах, бүжиглэх, туршилт хийх гэх мэт) ажиллагааг соргогоор тусган тэдгээрийг хүүхдийг сургах, хүмүүжүүлэх үйл болгон хувирган ашигладаг багшийн чадварыг онцгойлон авч үзнэ. Энэхүү шууд бусаар нөлөөлж байдаг сурган хүмүүжүүлэх ажил нь бусад сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалуудын цөм нь бөгөөд үүнийг Фребел “санамсаргүй хичээл”, Монтессори “бэлтгэгдсэн орчин” хэмээн нэрлэж байв. Хоёрдугаарт, Үлгэр дуурайллын сурган хүмүүжүүлэх арга барил. Энэ нь багшийн талаас авч үзэхэд өөрийгөө ажиглах, өөрийгөө хүмүүжүүлэх ач холбогдолтой бөгөөд хүүхэд багшийг дуурайж, багштайгаа ижилхэн байхыг эрмэлзэн суралцана. Үлгэр дуурайллын сурган хүмүүжүүлэх ухаан нь Вальдорфийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд хамгийн хүчтэй ажиглагддаг бөгөөд бусад үзэл баримтлалуудад тодорхой хэмжээгээр байр сууриа олсон байдаг. Гуравдугаарт, Хүүхэдтэй харилцан ярилцах сурган хүмүүжүүлэх арга барил. Хүүхэдтэй харилцахдаа тэднээс бие даан гүйцэтгэхийг хүсэх, хийж үзүүлэх, төслийн ажлыг давтаж хийх, дүгнэх зэрэг олон хэлбэрийг ашиглан тэдний суралцах үйлийг дэмждэг багш, хүүхдийн хоорондох мэдрэмтгий, хариуцлагатай харилцааны ач холбогдлыг энд онцлон авч үздэг. Харилцан ярилцах сурган хүмүүжүүлэх арга барил нь аль ч сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд чухал бүрдэл хэсэг болон ашиглагддаг. (Монтессорид хамгийн бага ажиглагддаг) Хүүхэд бол “бүхэл бүтэн” бие хүн. Дээр дурдсан зарчмуудын хөгжил, үндэслэл болон тайлбар нь энэхүү сэтгүүлд нийтэлсэн бүх сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын дүр төрх (хэдийгээр өөр өөрийн онцлогтой ч)-ийг илтгэнэ. Мөн эдгээр зарчим дээр багш нарын мэргэжлийн ур чадвар төвлөрнө. Мэргэжлийн ур чадвар гэдгийн дор хүүхдийг “бүхэл бүтэн бие хүн” гэж харж (сонсож), сэтгэж, үйл ажиллагаагаа зохион байгуулахыг ойлгоно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хүүхдийн хувь хүн байдлаар мөн бусдын дунд оршин байхдаа гүйцэтгэж буй үйл, өөрийгөө илэрхийлж буй арга хэлбэрүүд, тэдний өдөр тутмын амьдрал нь хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үйл явц юм гэдгээр ойлгохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг сургана хөгжүүлнэ хэмээн тодорхой чиглэлүүд гаргаад түүнийхээ дагуу ажиллах нь мэргэжлийн ур чадварын гараа болон зорилгын цэг биш бөгөөд харин тэдгээрийн уялдаа холбоо дээрх үйлд (жишээлбэл, Фребелийн “тоглоомыг дэмжих” байдал, Монтессорийн “бэлтгэгдсэн орчин” эсвэл Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны “хүүхэд зуун хэлээр ярьдаг”) хүүхэд өөрөө биеэрээ оролцож, өөрөө зохион байгуулахыг хэлнэ. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба сургалтын хөтөлбөр нь бие биенээ орлохгүй Аль нэг сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал дээр тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулах бодол санаа байж болох бөгөөд ийм оролдлого ч практик дээр бий. (жишээлбэл, Монтессорийн цэцэрлэг) Энэхүү сэтгүүлд сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалуудын талаар бичсэн нийтлэлчид тухайн үзэл баримтлалын дагуу боловсруулсан ямар нэг сургалтын хөтөлбөрийн загвар өгөөгүй. Сургалтын хөтөлбөр нь холбогдох чанарын стандартыг тодорхойлно Эсрэгээр нь авч үзэхэд шинэ сургалтын хөтөлбөрүүдэд ямар нэг сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалыг цогцоор нь авч үзсэн, хэрэгжүүлж байна гэж хэлж болохооргүй байдал нийтлэг ажиглагдаж байна. (Нөхцөл байдалд тулгуурласан Берлиний сургалтын хөтөлбөрийг эс тооцвол) Сургалтын хөтөлбөр нь зайлшгүй байх шаардлагатай тодорхой нэг үүрэг гүйцэтгэнэ.. Сургалтын хөтөлбөрт үүсгэн байгуулагч нь хэн байх нь ялгаагүй бүх сургуулийн өмнөх байгууллагын өдөр тутмын сурган хүмүүжүүлэх ажлын зохион байгуулалтад тавигддаг чанарын стандарт тодорхойлогдсон байна. Үүнд тухайлбал, ажиглалт ба баримтжуулалтыг яаж хийх, үйл ажиллагааг мэргэжлийн талаас нь хэрхэн төлөвлөх, үнэлэх мөн хүүхэд бүрт үзүүлэх дэмжлэг туслалцааг сургалтын чиглэл/талбар/цар хүрээ тусгагдсан байна. Түүнчлэн аль нэг сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал дээр суурилан хүүхдийн суралцахуйн үйлийг дэмжих, урамшуулах, өдөөх зэргийг уялдаа холбоонд нь авч үзсэн зорилтыг тусгасан нь харагддаг. Чөлөөт сургалтын орон зай байх ёстой гэсэн санаа ихэнх сургалтын хөтөлбөрт мөн ажиглагдаж байна. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал бол алдааг засагч чухал хэрэгсэл Нөгөөтэйгүүр цэцэрлэгийг янз бүрийн үүсгэн байгуулагчид үүсгэн хөгжүүлж ирсэн түүх болон бага насны хүүхдийн суралцахуйн онцлог буюу ү