Ангилал: Бие даалт
ЗУН Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш Эрийн гурван наадам монголын манлай баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.