97 5b
2011-03-30
зайны сургалт

Ангилал: зайны сургалт


Зайны сургалт авахад заавал мэдэх ёстой зүйлс Боловсрол гэдэг нь нийгмийн хэрэгцээг хангадаг үйлдвэрлэлийн бус хүрээний идэвхгүй бүрэлдэхүүн гэсэн хандлага нэгэнт өөрчлөгдөж чанартай амьдрах, хүний хэрэгцээг хангахуйц, нийгэм, эдийн засаг, оюун санааны хүрээг хамарсан институт бөгөөд ирээдүйд чиглэсэн хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт гэсэн агуулгыг дэлхий нийтэд илэрхийлэх болсон. Өөрөөр хэлбэл эдүгээ хаана амьдарч,ажиллаж, сурч байгаагаас үл хамааран боловсрол эзэмших боломж нэгэнт бүрджээ. Энэ боломж нь Зайны сургалт юм. Зайны сургалтын талаар… Зайны сургалт гэдэг нь өргөн утгаараа алсаас тодорхой хэрэгслүүд ашиглан мэдлэг хуримтлуулах үйл ажиллагаа юм. Гол онцлог нь та өөрийн биеэр очиж, заавал цаг зав гарган багштайгаа уулзаж, лекц бичих, сонсох гэх мэт механик үйл ажиллагаа огт шаардагдахгүйд байдаг. Өнөөдөр бидний амьдралд мэдээлэл холбооны технологи аль хэдийнэ нэвтэрч, түүний хэрэглээ болох электрон-засаглал (e-Government), электрон-арилжаа (e-Commerce), электрон сургалт (e-Learning), электрон эмчилгээ зэрэг дэвшилтэт технологи, үйлчилгээ бий болж, аливаа мэдээлэл, мэдлэгийг түргэн шуурхай, тасралтгүй хүртэж байх шаардлага ч бидэнд гарч ирж байна. Тийм ч учраас технологид тулгуурлан нээлттэй сургууль, зайн сургалтын хэлбэрээр ажиллах нь бага зардлаар өөрийгөө боловсруулах гол арга зам болдог. Тэгвэл зайн сургалт амжилттай хэрэгжих гол үндэс нь ерөөсөө л мэдээлэл холбоо технологийн хөгжил байх нь. Учир нь зайн сургалтын хөгжил нь мэдээллийн үйлчилгээний чанар, хүртээмжээс ихээхэн шалтгаалдаг. Тэр дундаа програм хангамжийн шийдлүүд нь зайн сургалтын амжилтын үндэс болж өгдөг. Зайн сургалтын ач холбогдол - Иргэдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн дунд боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол олгох, мэргэжлээ тасралтгүй ахиулах, насан турш суралцаж амьдрах чадвараа дээшлүүлэх тэгш боломжийг олгодог. - Дээд боловсролын хөгжлийн орчин үеийн чиг хандлага, мэдээллийн технологийн ололтод тулгуурласан сургалтын шинэ хэлбэрийг бий болгож, нэвтрүүлнэ. - Мөн Монголын Мэдээллийн технологийн хөгжилд асар их хувь нэмэр оруулна. - Танхимийн сургалтын ачааллыг багасгаснаар чанарыг улам сайжруулах боломжтой. - Оюутан бие даан мэдлэг мэргэжлээ бүх чиглэлээр (өөрийн мэргэжлээс гадна) хөгжүүлэх боломжтой. - Багшийн ачааллыг багасгаснаар багш эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа цаг зарцуулах боломж бүрдэх юм. Зайгаар сурахад тавигдах шаардлага Дараах үндсэн шаардлага зайгаар суралцагсдад тавигддаг. Энэ нь: 1. Тухайн суралцагч англи хэлний нэлээн гүнзгий түвшний мэдлэгтэй байх ёстой 2. Суралцагч зайгаар мэдлэгээ дээшлүүлэх боломж бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан, сурах орчин нь бүрдсэн байх ёстой. Энэ бол чухал шаардлагын нэг бөгөөд таны компьютер өндөр хүчин чадалтай буюу ямар нэгэн файл татаж авах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэгт тохирсон програмууд суусан, мөн та өөрөө байнга интернэт орох боломжтой, интернэтийн хурд сайн байх хэрэгтэй юм байна. 3. Мөн өөрийгөө бусдадаа, багшдаа зөв илэрхийлэх чадвартай, харилцааны соёлтой байх ёстой. Зайны сургалтын үйл явц Та сонголтоо хийж, зайгаар сурахаар болчихлоо. Мэдэхгүй, чадахгүй зүйл бас л гарах байх. Тэгэхээр зайны сургалтын амьд процесс яаж явагддаг талаар мэдээлэл хүргэе. Суралцагч алсын зайнаас буюу өөрийн амьдарч буй газраасаа интернэтийн сүлжээ ашиглан хичээлээ үзэж байгаа. Энэ ажиллагаанд суралцагч болон багшийг холбох гүүр нь сургалтын програм хангамж юм. Тэгэхээр та энэхүү програмыг сайн ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бүртгэл мэдээллийн програм. Юуны өмнө бүртгэл мэдээллийн хэсэг гэж бий. Үүн дотор багш, оюутан гэх мэт дэд системүүд байх ба зайны сургалтыг удирдан явуулж буй багш суралцагчидтайгаа харьцах, даалгавар, зөвлөгөө өгөх, оюутнуудын суралцаж буй үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Харин оюутан багштайгаа болон хөтөлбөртэй харьцах зорилгоор энэ хэсэгт орж болно. Онлайн хичээлийн програм. Энэ нь зайн сургалтаар суралцагч оюутанд хичээлээр олгох мэдлэгийг түгээх үйл ажиллагааг хөнгөвчлөх, багшийн хувьд заах хичээлээ электрон хэлбэрт шилжүүлэхэд тусалдаг. Энэ програмыг ашигласнаар зайн сургалтанд төрөл бүрийн мэргэжлээр суралцагчдын үзэх хичээлийн материалууд нэг стандартын дагуу боловсруулагдсан, сэдэв нь тодорхой, эмх цэгцтэй, интерактив материал байх боломжтой. Мөн сургалтын хөтөлбөр дэх хичээлүүдийн агуулга сайн байдаг ажээ. Тестийн систем. Энэ нь зайн сургалтаар суралцагч оюутны мэдлэгийг шалгах гол хэрэгсэл болж өгдөг. Багшийн зүгээс суралцагчийнхаа мэдлэгийг шалгах сорилт, тестийг электрон хэлбэрээр бэлтгэх болон дүгнэхэд энэ системийг ашиглана. Мөн оюутан юу сурснаа энэ системээр гүйцэтгэж болно. Тестийн систем нь танхимын сургалтаас ялгарах олон давуу талтай. Тухайлбал: 1. Тестийн үйл ажиллагааг гүйцэтгэх цагийн хуваарь тодорхой байх ба оюутан яг тэр цагт шалгалтаа өгөх ёстой. Эсвэл тестийн цагийг оюутан өөрөө санаачилж болно. Мөн үргэлжлэх хугацааг нарийн баримтлах хэрэгтэй. 2. Ижил цаг хугацаанд ижил орон зайгаас өгч буй оюутнуудын шалгалтын материал өөр өөр байх боломжтой. Энэ нь бие биенээсээ хуулах, хоорондоо ярилцах боломжийг хаадаг байна. 3. Гэхдээ энд анхаарах зүйлийн нэг бол тест үргэлжлэх хугацаанд ямар нэгэн тог тасрах, сүлжээ удаашрах, компьютер гацах гэх мэтийн саад гарахгүй байх шаардлагатай. Зайны сургалтаар сурахад анхаарах зүйлс - Зайгаар сурч байгаа тохиолдол заримдаа шалгалтаа өгөх, даалгавраа шалгуулахдаа тухайн оронд өөрийн биеэр очих боломж гардаг. Тийм учраас тухайн хөтөлбөр ямар журамтайг сайн судлах - Сургалтын эхлэх болон дуусах хугацаа, хэлбэр, үнэлгээний шалгуурын талаар мэдээлэлтэй байх. Жишээ нь, ганцаараа, биечлэн, бүлгийн бүрэлдэхүүнд багтах эсэх, оролцооны холимог хэлбэр гэх мэтийг сайтар анхаарах - Өөрөө зайны сургалтандаа мэдээлэл холбоо технологийн ямар хэлбэрүүдийг ашиглаж боломжтойгоо тодорхойлох. Өөрөөр хэлбэл агуулгад хандах төрөл нь юу вэ? Тухайлбал, цахим шуудан, чат, месенжер, форум, интернэт, CD, MD/ мини диск/, флаш диск, дүрс бичлэгийн хуурцаг, онлайн лекцүүд бүхий аудио, видео хурцаг, гар утас, факс гэх мэт маш олон технологийн хүчин зүйлүүд шаардлагатай болно. Зайны сургалт зохион байгуулахад анхаарах зүйл Зайны сургалтыг амжилттай зохион байгуулахад дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй юм байна. 1. Нээлттэй болон зайны сургалтанд суралцах хугацаа харьцангуй чөлөөтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, олон төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж болохоор байх 2. Сургалтанд зохих түвшний боловсрол, сурах арга барил эзэмшсэн хүмүүсийг хамруулах нь зайны сургалт шууд утгаараа хэрэгжих бодит боломжийг бүрддэг гэдгийг анхаарах 3. Сургалтын аргазүйг байнга боловсронгуй болгох, сургалтанд аудио, видео болон бусад бүтээлч, идэвхтэй сургалтын арга, технологи,тэдгээрийн зөв шийдэл бүхий хослолыг төлөвлөн хэрэглэх 4. Сургалтыг хамрагдагсдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг зайны сургалтын онцлогт нийцүүлэн бэлтгэх, төлөвлөлтийг арга хэлбэр, технологи, хэрэгжүүлэх арга зам талаас нь сайтар боловсруулж хийх, сургалтын материалыг чанартай бэлтгэх, тэдгээрийг хэрэглэх аргачлал зөвлөмжийг боловсруулж өгөх 5. Зайны сургалт зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, сургалтын үр дүнд тогтмол үнэлгээ шинжилгээ хийж байх Монгол дахь зайны сургалтын вэбүүд - Анхан болон дунд шатны англи хэлний хичээлийн материал: http://www.elearning.mn/english/index.html - Мэдээллийн технологийн сургалтын материал http://www.elearning.mn/it/www - Жендерийн боловсрол http://www.elearning.mn/gender/ - Онлайн математик http://www.elearning.mn/mathematic/ - EVE англи хэлний дуудлага сайжруулах программ хангамж http://www.elearning.mn/eveweb - Мэдлэгийн сан http://www.elearning.mn/knowledge - Зөв бичих дvрэм http://www.elearning.mn/mongolian/index.htm - Мacromedia Flash http://www.elearning.mn/flash - Мicrosoft Excel http://www.elearning.mn/it/excel Эдгээрээс гадна багш нарын мэдлэг дээшлүүлэх болон анагаах ухааны чиглэлээрх зайны сургалтууд монголд бий болж байгаа ажээ. МЭДЭЭЛЭЛ Манай улсын хувьд зайны сургалтанд тун саяхнаас анхаарч иржээ. Төрөөс 2002 онд “Зайн сургалтын үндэсний хөтөлбөр”, 2005 онд “ Электрон Монгол” үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй нь боловсрол эзэмших нээлттэй, тэгш боломжийг хүн арддаа олгох чухал алхам болсон гэж үздэг юм байна. Үндэсний хэмжээнд зайны сургалтыг хэрэгжүүлснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран харьцангуй хямд суралцах боломж иргэн бүрд олгогдох таатай нөхцөл бүрэлдэж улмаар их дээд сургуулиудын сургалтыг нээлттэй болгох, эчнээ сургалтын хэлбэрүүдийг өргөтгөх, төгсөгчдийнхөө мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд радио, телевиз, компьютер, интернетэд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрэлддэг билээ.

Comments

Бзд-ийн 97-р сургуулийн 5б анги хамт олон

Сүүлийн бичлэгүүд

. видео бичлэг
. видео бичлэг
. видео бичлэг
. видео бичлэг
. шүлэг
. сурган хүмүүжүүлэх уншлага
. хэрэглэгдэхүүн
. хэрэглэгдэхүүн
. тест
. sudalgaa
. тест
. Бие даалт
. Бие даалт
. Бие даалт
. Бие даалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. 84 сургууль
. Сэргэлэн

Найзууд

. Нар өвөртөлсөн уул

Бичлэг: 17 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax