Ангилал: Багш нарт
Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Би эр хүнд хайртай” драмын жүжгээр “Хувьсал” продакшн энэ жилийн анхны уран бүтээлийн салхийг хагалах гэж байна.Энэ сарын 28-нд нээлтээ хийх жүжгийн реклам, клип нь телевиз радиогоор хэдийнэ цацагдаад эхэлжээ. Гол дүрийн дөрвөн бүсгүйн нэг Ундраагийн дүрийг бүтээж буй УДЭТ-ын жүжигчин, МУГЖ У.Уранчимэгтэй ярилцлаа.
-”Би эр хүнд хайртай” жүжгийн дуу, клип, реклам хүмүүсийн сонирхлыг их татаж байна. Зохиол нь их өвөрмөц шийдэлтэй санагдсан?
-Сорогдогийн Жаргалсайхан бол сор болсон жүжгийн зохиолч. Жүжгийн зохиолын хэв маяг, драматургийн хувьд үнэхээр гайхалтай. Зохиолын дүрүүдийг үнэхээр хурц, мэргэжлийн өндөр түвшинд бичдэг хүн. Тэр утгаараа зохиол дээр нь ажилласан жүжигчид хийх юмтай, тоглох юмтай байдгаараа онцлог. “Хувьсал” продакшн түүний хэд хэдэн жүжиг дээр ажилласан. “Шөнө дундын бүжиг” жүжгийг анхны уран бүтээл болгон тавьсан. Зохиолын хувьд ч, үзэгчдэд хүрсэн үнэлэмжийн хувьд ч маш өндөр хэмжээнд тавигдсан учраас үзэгчдийг байлдан дагуулж, хамгийн олон удаа тоглогдсон юм. “Би эр хүнд хайртай” жүжиг эмэгтэйчүүдийн сэтгэхүй, дотоод сэтгэл, мөн чанар, нийгэмд эзэлж буй байр суурь, хандлагыг маш энгийн мөртлөө сонирхолтойгоор дөрвөн эмэгтэйн хувь заяан дээр тулгуурлаж бичигдсэн юм.
-Жүжгийн бүрэлдэхүүнд театр урлагийн урдаа барьдаг уран бүтээлчдийг цуглуулсан байна. Сонголт хийхдээ юуг анхаарсан бэ?
-”Хувьсал” продакшн жүжгийн хамт олныг бүрдүүлэхдээ их ач холбогдол өгдөг. Хүмүүсийн анхаарлын төвд хэн байна, ямар ур чадвартай жүжигчин тохирохов, хэн найруулах вэ гэдэг дээр маш их чухалчилж үздэг. УДЭТ-ын хит болсон олон жүжгийн найруулагчаар ажилласан Н.Наранбаатар энэ жүжгийн ерөнхий найруулагч. Тэрээр хамгийн сүүлд “Парисийн дарь эхийн сүм” жүжгэн дээр ажилласан. “Тамгагүй төр”, “Шөнө амталсан нулимс”, “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн ерөнхий зураач, “Гэгээн муза”-ийн олон удаагийн шагналт Т.Ганхуяг зураачаар ажиллаж байна. Хөгжмийн зохиолчоор хүн болгон дууг нь сонсох дуртай хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжав ажилласан. Дууны шүлгийг сэтгүүлч, зохиолч Х.Болор-Эрдэнэ бичсэн. Бид түүнтэй хоёр дахь уран бүтээл дээрээ хамтарч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил тавьсан “Ээжээ би танд хайртай” жүжгийн дууны үгийг бичсэн тэрээр “Би эр хүнд хайртай” жүжгийн шүлгийг маш гайхалтай бичиж өгсөн. Энэ зохиолч бүсгүйг яагаад сонгож дууны үгээ бичүүлсэн бэ гэхээр шүлгээрээ дамжуулж хэлэх гэсэн санаагаа шинэлэг бөгөөд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц үгтэй бичдэг. Клипийг “АСЕ” интертайментын Тулгаа хийсэн. Дөрвөн эмэгтэй жүжигчин тоглож байгаа учраас жүжгийн дууг дөрвөн эмэгтэй дуучнаар дуулуулсан. Сайхан хоолойтой охид, хөг нийлж дуулсан байна лээ.
-Жүжгээрээ юу өгүүлэхийг, үзүүлэхийг, ойлгуулахыг зорьсон бэ?
-Манай монголын эмэгтэйчүүд нийгэмдээ ямархуу байр суурьтай байна вэ. Тэдний нийгэмд эзэлж байгаа байр суурь, хандлагаасаа илүү эмэгтэй хүнийг юу бодож, хүсч, мөрөөдөж явдгийг эрчүүд мэддэг болов уу. Хүний эхнэр болоод, хүүхэд гаргаад, ажлаа хийгээд, ачааллаа үүрээд яваад л байдаг. Гэтэл зарим нь нэр хүндтэй байхад нэр төдий нь ч байна. Тэр олон амьдрал дунд байгаа эмэгтэйчүүдийн дотоод ертөнцөд юу нуугдаж байдаг бол гэдгийг харуулахаар олон авир араншин, зорилго, мөрөөдөлтэй хүүхнүүдийн төлөөлөл болгон энэ дөрвөн эмэгтэй тайзан дээр амьдарна. Сүүлийн үед эмэгтэйчүүд маань бүх салбарт манлайлагч болж байна. Гэхдээ амьдралын ноён нуруу эр хүн болов ч залуурдагч, чиглүүлэгч нь яах аргагүй эмэгтэй хүн. Харин яаж чиглүүлж, залуурдах нь эмэгтэй хүний ухаанаас шалтгаална. Тиймээс манай жүжигт энэ бүхнийг маш сонирхолтойгоор харуулах болно. Клипэн дээр шоронд хоригдож байгаа дөрвөн хүүхний тухай мэт харагдах боловч эмэгтэй хүний дотоод мөн чанар, сайхан сэтгэл, мөрөөдөл, гэгээн талыг жүжгэн дотор найруулагч маань хүчтэй шигтгэж өгсөн байгаа.
-Хамтарч тоглож байгаа жүжигчдийн тухайд яриач. Тэднийг ямар шалгуураар сонгож авав?
-”Хувьсал” продакшны зүгээс дүрийн сонголт хийхдээ мэргэжлийн талаас нь ажиллах чадвар, жүжигчний ёс зүйг харсан. Ажил хэрэгч, хүмүүжилтэй хүмүүстэй байж ажил урагшилна шүү дээ.
СТА Ж.Оюундарь манай продакшны дөрөв дэх уран бүтээлд оролцож байна. Ж.Оюундарь маань өндөр ёс суртахуунтай, жүжигчний ёс зүй, этиктэй төдийгүй академик театрын жүжигчний хувьд мэргэжлийн өндөр ур чадвартай. Биеийн болоод жүжигчний формыг сайн барьж чаддаг, залуу жүжигчидтэй хамтарч ажиллахад өгөөжтэй гэх мэт үлгэр дууриал болохуйц жүжигчин учраас “Хувьсал” продакшн хамтарч ажиллахдаа дуртай байдаг.
Харин Н.Цэнд-Аюушыг “Тв коктейль”-ийн жүжигчин гэдгээр хүмүүс мэднэ. Тэрээр мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн хэр нь драмын жүжигт тоглож байгаагүй. Гэхдээ их дайчин, форм сайн барьдаг, ажил хэрэгч хандлагатай учраас түүнийг сонгосон.
Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд “Хувьсал” продакшны үндсэн жүжигчин. Уран бүтээлийн чөлөө авч байгаад эргээд ажилдаа орж байна. Д.Пүрэвсүрэн юмыг маш хурдан хүлээж авдаг. Найруулагчаар олон хэлүүлээд байдаггүй, нэг хэлэхэд л дор нь өлгөж аваад, өөртөө тусгадаг. Жүжигчний хувьд их зөөлөн, ёс суртахуунтай. Сайхан бүсгүйг хүмүүс харах дуртай байдаг шүү дээ. Тэр утгаараа манай жүжгийн бүрэлдэхүүнд байх ёстой хүний нэг гэж үзсэн. Ер нь жүжигчин хүн өөрийгөө хүндэлдэг, этик, ёс суртахууны хувьд өндөр зэрэглэлд байх ёстой. Туслах найруулагчаар манай “Хувьсал” продакшны багш, найруулагч Д.Оюунсүрэн ажиллаж байгаа бөгөөд бүх залуу жүжигчид оролцоно.
-”Би эр хүнд хайртай” гэдэг нэрний тухайд юу өгүүлэхийг хүссэн бэ?
-”Би эр хүнд хайртай” гэхээр сайхан сонсогдож байгаа ч хүн бүрийн сайхан эр өөр байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд өөрт нь нийцсэн, таалагдсан, өөрийнх нь хүсч байсан эр хүнийг л хайрладаг. Хайрлахад шалтгаан байдаггүй шиг эр хүн гэдэг ойлголт хүн хүнд өөр тусгалтай байдаг болов уу. Ер нь хүүхнүүд маань ямар эр хүнийг хүсдэг тухай ч манай жүжигт гарна. Жүжиг маань нэг эрэгтэй дүртэй. Тэр бол гайхалтай сайхан эр хүн. Гэхдээ зарим зүйлсээ нууцлаг байлгах нь зөв байх. Ер нь гэнэтийн өөрчлөл, сюрприз олон бий.
-Дөрвөн бүсгүйн дүртэй жүжгийн дууг дөрвөн бүсгүй дуулж байна. Энэ бас л утга агуулж байгаа байх?
-Дөрвөн дуучнаар дуулуулах санаа продюссер Г.Цоггэрэлийнх байсан.Сонголтыг хөгжмийн зохиолчтойгоо ярилцаж байгаад хийсэн байх. Дуучин Б.Маралжингоо, Б.Энхзол, “Universe best songs” наадмын ялагч Ч.Цэлмүүн, Б.Уянга нар их сайхан дуулсан. Жүжгийн дуу маань гарсан цагаасаа маш хурдан хит болж байна.
-“Хувьсал” продакшны жүжгүүд тавигдах бүртээ байнга үзэгчдийг байлдан дагуулж, зритель дүүрэн байдаг. Үүний гол нууц юунд байна?
-Ирэх жил “Хувьсал” продакшны 10 жилийн ой болно. Энэ хугацаанд продакшн маань бие даасан болон хамтарсан 18 уран бүтээл тавьж, өөрийн гэсэн тодорхой хүрээний үзэгчидтэй болжээ. “Хувьсал” бол продюссерын театр. Продюссер хүн өөрөө багаа бүрдүүлж, юу хийхээ төлөвлөдөг. Тавьсан жүжгүүд нь хүмүүсийн сэтгэлд хүрдэг нууц нь цаг үеэ мэдэрдэгт оршдог болов уу. Ямар сэдвээр жүжиг тавьбал хүн илүү сонирхож үзэх бол гэдгийг соргог анхаарч, маш зөв менежмент хийдэг. “Хувьсал” продакшнтай Г.Цоггэрэл гэдэг нэр салшгүй холбоотой. Тиймээс 10 жилийн ойгоо угтаж энэ жүжгээ тавьж байгаа юм. Долоон жилийн өмнө Ш.Гүрбазарын зохиол “Чи минийх” нэртэй нэг хүний драмын жүжиг тавьж байсан. Энэ жүжгээ DVD болгож байгаа гэх мэтчилэн олон ажил төлөвлөж байна.
-Танай жүжгүүд голдуу 22.00 цагт тоглодог. Үүнд бас менежмент байна уу?
-Мэргэжлийн ганц театртай учраас тэр бүр тайз олдохгүй зовлон бий. Олдож байгаа ганц тайз нь СТӨ, цаг нь 22.00 байдаг. Харин биднийг хүндэтгэж, жүжгийг маань үзэхээр 22.00 цагт ирдэг бүх үзэгчдэдээ маш их баярлаж явдгаа хэлье. Мэдээж үүнд уран бүтээлийн болоод жүжигчдийн чанар чансаа нөлөөлдөг байх.
-Таны хувьд хамгийн сүүлд Парисын дарь эхийн сүмийн Смерельдагийн дүрд тоглосон. Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-Хувийн шалтгаанаар жил гаруй чөлөө аваад өнгөрсөн наймдугаар сард ажилдаа эргэн ороод В.Гюгогийн “Парисийн дарь эхийн сүм” дуулалт жүжгийн Смерельдагийн дүрд тоглосон. Дэлхийн хэмжээний том бүтээлийг мюзикл хэлбэрт оруулж тавьснаараа найруулагч, жүжигчид гээд тэнд ажилласан бүх хүмүүс нэг шат ахисан зоригтой алхам хийсэн. Намайг энэ дүрд сонгож авсан найруулагч Н.Наранбаатарт маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Жүжигчин хүн бүрт хүсэл мөрөөдлийн дүр байдаг. Өөрийнхөө хүсч, мөрөөдөж явсаг дүрдээ тоглосондоо би маш их баяртай байгаа. Жүжиг маань ч хүмүүст маш сайн хүрсэн.
Манай драмын театрынхан шинэ уран бүтээлдээ ороод маш эрчимтэй ажиллаж байна. Оросын зохиолч Краснагоровын долоон жүжгийн зохиолыг бүх жүжигчид, найруулагчид хувааж аваад ажиллаж байна. “Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжгэн дээр ажиллаж байна. Маш сонирхолтой жүжиг. Одоогийн гэр бүлийн амьдралын зөрчил, нууц амрагийн явдал зэрэг олон сонирхолтой зүйлсийг өгүүлэх жүжигт жүжигчин С.Болд-Эрдэнэ, н.Тамир, Т.Хулан нартай хамтарч бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ жүжгүүдийн эхний хэсэг инээдмийн баяраар тоглож эхлэх байх.
-Удахгүй театрын том наадам “Гэгээн муза” болох гэж байна. Та ямар жүжгийн дүрээрээ өрсөлдөх вэ?
-Би сүүлийн гурван жил “Гэгээн муза”-д орж чадаагүй. Энэ жил “Парисийн дарь эхийн сүм” болон “Би эр хүнд хайртай” жүжгийнхээ дүрээр “Гэгээн муза” наадамд нэр дэвших бодолтой байна. Гэхдээ нэр дэвших эсэхийг шүүгчид шийднэ.
-Өмнөх наадмуудын дурсамжаас хуваалцаач. Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг нэг биш удаа авч байсан санагдана?
-Жүжигчин хүнд хамгийн эрхэм шагнал бол дүрийн шагнал байдаг. Яагаад гэвэл бидний үндсэн ажил бол дүр бүтээх шүү дээ. Тэр утгаараа жүжигчний хөдөлмөрийг үнэлсэн дүрийн шагнал авна гэдэг том урам. Хийсэн бүтээснээ үнэлүүлэх хамгийн том наадам бол Гэгээн муза. Би шилдэг дүрийн дөрвөн шагналтай. Нэрт найруулагч Доржсамбуу агсны нэрэмжит шилдэг дүрийн шагналыг А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Нина Зараячнаягийн, Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагамын дүрээр хоёр удаа авсан. Энэ шагнал маань миний хувьд хамгийн эрхэм байдаг. Харин “Гэгээн муза”-гийн шилдэг эмэгтэй гол дүрээр “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубира, шилдэг туслах дүрээр “Шөнө амталсан нулимс” жүжгийн Чимгээгээр авсан. Энэ жилийн “Гэгээн Муза”-д өрсөлдөх гэж буй бүх жүжигчиддээ амжилт хүсье.
-”Гэгээн муза” наадамд зориулж гоёлоо зэхэж эхэлсэн үү?
-Гуравдугаар сарын 27-ны өдөр бол театрын баярын өдөр байдаг. Энэ өдөр “Гэгээн муза” наадам болдгоороо онцлогтой. Тиймээс наадмын ч, театрын ч, “Хувьсал” продакшн драмын урлагт хүчин зүтгэж байгаа цорын ганц продакшны хувьд ч баярын өдөр нь тохиодог. Хүсэн хүлээдэг баяр учраас хүн бүр гоё байхыг хичээж нууцхан бэлдэж байгаа байх. Би ч тэдний л адил байна.
Х.Монголхатан