Ангилал: Багш нарт
Монгол Улсын нийт багш нартаа баярын мэнд хүргэе
Монгол орын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа бүх багш нартаа Монголын багш нарын 45 дахь өдрийн баярын мэндийг хүргэхийн ялдамд гэрэлт эрдэмийн тэнгэрт наран болон ургаж, гэгээн оюунт шавь нарынхаа шүтээн болж явахын ерөөл дэвшүүлье!Багш - Хоёр үгээс нь мянган утга цацардаг гүн ухаантан
Багш - Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөөн наран
Багш - Хойчийн төлөө ирээдүйгээс айлчилсан номын элчин
Багш – Онгод хийморь хайрласан заяаны цагаан цадиг
Багш – Онож алдахад дэмжсэн ивээлт нарны түшиг
Багш – Олон олныг ухааруулсан дээд тэнгэрийн хишиг
Багш – Очих маргаашийг ойртуулсан дэлхий ээжийн бошиг
